Гавьяат багш Дарийн Содномдоржид АРДЫН БАГШ цол хүртээлээ

Автор | Zindaa.mn
2022 оны 07 сарын 06

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Зөвлөх профессор, Төрийн шагналт, Монгол Улсын Гавьяат багш Дарийн Содномдоржид Ардын багш цол хүртээлээ.

Д.Содномдорж Монгол Улсын боловсролын салбарт 50 шахам жилийн хөдөлмөрөө зориулж, эрчим хүчний салбарын эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, техник технологийн шинэчлэлийн үр ашгийн тооцоолол, техникийн шийдлийг гаргахад идэвх санаачилгатай ажилласан юм.

Мөн эрчим хүчний салбарын боловсон хүчин, инженер техникийн мэргэжилтнүүдийг бэлтгэхэд мэдлэг чадвараа дайчлан ажиллаж, сургалт, заах арга зүйг боловсронгуй болгох, сургалтын орчны материаллаг баазыг бэхжүүлэхэд гаргасан хичээл зүтгэл болон 50 гаруй сурах бичиг, 120 гаруй гарын авлага, олон судалгааны төсөл, 260 гаруй эрдэм шинжилгээний бүтээл туурвиж, дээд боловсролын салбарт оруулсан жинтэй хувь нэмрийг нь үнэлэн энэхүү шагналыг хүртээжээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top