Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган нэр бүхий хүмүүсийг төрийн дээд цол, одон, медалиар шагналаа.
Геологи, уул уурхайн салбарын хөгжлийн төлөө 37 жилийн хөдөлмөрөө зориулахдаа салбарын бодлого, хөгжлийн үндсэн чиглэлийг тодорхойлоход үр бүтээл гарган, уул уурхайн стратегийн ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах, үр ашгийг нь нэмэгдүүлэх, Монгол-Оросын хамтарсан “Монголросцветмет” нэгдэл, уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр зэрэг уул уурхайн салбарын анхны том үйлдвэр, уурхайг барьж байгуулах, салбарын үндэсний боловсон хүчнийг сургаж бэлтгэх, Монгол Улсын Засгийн газрын бодлого, зорилтуудыг амжилттай хэрэгжүүлэхэд оруулсан бодит хувь нэмэр, "КОВИД-19" цар тахлын нийгэм, эдийн засаг, ард иргэдийн аж амьдралд үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах, ахуйн хог хаягдал, ус, цахилгаан, дулааны төлбөрөөс чөлөөлөх бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлэхэд манлайлан ажиллаж, хөдөлмөр зүтгэл, эдийн засаг, аж үйлдвэрлэлийн салбарын хөгжил, дэвшилд оруулсан бодит хувь нэмрийг нь өндрөөр үнэлэн, Улсын Их Хурлын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд асан, Улсын баатар "Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ерөнхий захирал, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Хоохорын Бадамсүрэнд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ.
Сэтгэгдэл ( 2 )
Za ene heyernee hulgai hiigeed l zarim ni baatr bolno.
юу хийсэн гэж баатар болно вэ