Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган нэр бүхий хүмүүсийг төрийн дээд цол, одон, медалиар шагналаа.
Эрхэлсэн ажил албандаа олон жил үр бүтээлтэй ажиллаж, улс орныхоо хөгжил, дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж буй Улаанбаатар Төмөр замын харьяа “Дэгдээхэй” цэцэрлэгийн багш Дашзэвэгийн Ариунааг Алтан гадас одонгоор шагналаа.
Сэтгэгдэл ( 0 )