Чинэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэст иргэн, аж ахуй нэгж байгууллагаас улирлын чанартай, түр сүүдрэвчтэй худалдаа, үйлчилгээ эрхлэх талаар ирүүлсэн хүсэлтийн дагуу Засаг даргын дэргэдэх “Худалдаа үйлчилгээг зохицуулах зөвлөл” –ийн ээлжит 2 дугаар хурал өнөөдөр боллоо.
Хуралдааныг Засаг даргын орлогч, Худалдаа үйлчилгээг зохицуулах зөвлөлийн дарга Д.Отгонбаатар, Засаг даргын орон тооны зөвлөх Х.Алтаншагай нар удирдан явууллаа.
Дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс, Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, Хууль эрх зүйн хэлтэс, Санхүү төрийн сангийн хэлтэс, дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Цагдаагийн 1, 2 хэлтэс, Татварын хэлтэс, Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгийн удирдлагууд оролцлоо.
Тус хурлаар Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/987, А/596 тоот захирамж, Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2022 оны 2/866 тоот албан бичиг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 34 дүгээр тогтоол, дүүргийн Засаг даргын 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн А/221 тоот захирамжаар Засаг даргын дэргэдэх худалдаа үйлчилгээг зохицуулах зөвлөлийн бүрэлдэхүүний журам шинэчлэн батлагдсаныг танилцуулан, ирүүлсэн өргөдөл, хүсэлтийг хэлэлцэв.
Зуны түр сүүдрэвчтэй худалдаа, үйлчилгээг эрхлэх хүсэлт ирүүлсэн иргэн, ААНБ-д үйлчлүүлэгчдийн аюулгүй байдлыг хангах, холбогдох хууль тогтоомж, тавигдах шаардлагын хэрэгжилтийг хангаж, авто замын болон явган зорчигч нарын хөдөлгөөнд саад учруулахгүй байх төрийн байгууллагатай нягт уялдаа холбоотой үйл ажиллагаа явуулах үүрэг, чиглэлийг өглөө.
Сэтгэгдэл ( 0 )