Архангай аймгийн малчин О.Доржид ХӨДӨЛМӨРИЙН БААТАР цол хүртээлээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2022 оны 07 сарын 07

Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган нэр бүхий хүмүүсийг төрийн дээд цол, одон, медалиар шагналаа.

Монголын уламжлалт бэлчээрийн мал аж ахуйг хөгжүүлэх, уламжлалт ахуй, соёлоо хадгалан хамгаалах, үр хойч үедээ өвлүүлэн үлдээх үйлсэд амьдралынхаа 30 гаруй жилийг зориулахдаа мал маллагааны дэвшилтэт арга технологи нэвтрүүлэн ашиг шимийг нь дээшлүүлж, улс, аймгийн аварга малчнаар шалгарсан амжилт, олон айл өрхөд 3,000 гаруй толгой мал өгч малжуулан, залуу малчдыг малч ухаанд сургаж байгаа хичээл зүтгэл, хөдөө аж ахуй, уламжлалт мал аж ахуйн салбарт оруулж буй хувь нэмрийг нь үнэлэн Архангай аймгийн Хайрхан сумын малчин, Гавьяат малчин Отгоны Доржид Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top