Өнөөдөр өглөө халдлагад өртсөн Японы Ерөнхий сайд асан Шинзо Абэ шархаа даалгүй нас барлаа. Абэ 67 настай байв.
Тэрээр Нара хотын Анагаах ухааны их сургуулийн эмнэлэгт амьсгал хураажээ. Нара хотын Анагаах ухааны их сургуулийн эмнэлгийн сэхээн амьдруулах тасгийн даргын хэлснээр түүн рүү буудсан хоёр сум хоёулаа Абэгийн зүрхэнд тусжээ. Гэхдээ эмч нар аль сум нь үхэлд хүргэснийг тогтоож чадаагүй байна. Эмч нар үхлийн шалтгааныг цус их алдсантай холбон тайлбарлаж байна.
Японы Ерөнхий сайд асан Шинзо Абэ өнөөдөр 11:00 цагийн орчим Нара хотод сонгуулийн сурталчилгаанд оролцон, үг хэлж байгаад халдлагад өртсөн.
Түүнийг буудсан этгээд нь Нара хотын харьяат Ямагами Тэцүя бөгөөд Японы Тэнгисийн цэргийн хүчинд алба хашиж байжээ.
Дэлхий нийтийг цочирдуулсан халдлагын хураангуй мэдээллийг ЭНД ДАРЖ унших боломжтой.
Японы 90, 96, 97 дахь Ерөнхий сайд агсан Шинзо Абэ нь 1954 оны есдүгээр сарын 21-нд Токио хотод төржээ.
Тэрээр 1979 онд ажлын гараагаа “Kobe Steel” компаниас эхэлж байв. 1982 оноос эхлэн тухайн үед Японы Гадаад хэргийн сайд асан, эцэг Шинтаро Абэгийн нарийн бичгийн даргаар ажиллан, улс төрийн карьераа эхэлжээ. 1993 онд Японы Парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүнээр сонгогдож байв. 2003 оны есдүгээр сарын 21-нд одоогийн эрх баригч Либерал ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга болов.
2005 онд Шинзо Абэ Ерөнхи сайд асан Жүничиро Коизүмигийн танхимын нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад 2006 онд Либерал ардчилсан намын даргаар сонгогджээ. Мөн оны есдүгээр сарын 26-нд Японы 90 дэх Ерөнхий сайдаар томилогдож байв.
2007 онд Либерал ардчилсан нам Зөвлөхүүдийн танхимд ялагдсаны дараа Ерөнхий сайдын албан тушаалаа өгсөн юм. 2012 оны есдүгээр сарын 26-нд тэрээр Либерал ардчилсан намын тэргүүнээр дахин сонгогдож, арванхоёрдугаар сарын 26-нд Японы 96 дахь Ерөнхий сайдаар эргэн ирсэн юм.
2014 оны арванхоёрдугаар сарын 24-нд Японы 97 дахь Ерөнхий сайдаар томилогдож, 2017 оны арваннэгдүгээр сарын 1-нд 98 дахь Ерөнхий сайд болж байв. 2020 оны наймдугаар сарын 24-нд Японы Ерөнхий сайдын албан тушаалыг хамгийн удаан хугацаанд хашсан Ерөнхий сайдаар тодров. 2020 оны наймдугаар сарын 28-нд өвчний улмаас албан тушаалаа өгч байлаа. 2021 оны арваннэгдүгээр сарын 11-нээс Шинзо Абэ Либерал Ардчилсан намын хамгийн том фракцыг тэргүүлэх болсон билээ.
Харамсалтай нь, 2022 оны долоодугаар сарын 8-нд буюу өнөөдөр тэрээр халдлагад өртөж, амиа алдав. Абэ халдлагад өртөж, амиа алдсан Японы зургаа дахь Ерөнхий сайд.
Абэ Шинзогийн төрөл саднуудын дунд алдартай улстөрчид олон бий. Өвөө нь Ерөнхий сайд агсан Киши Шинсүкэ, эцгийнх нь авга ах, Ерөнхий сайд агсан Сато Эйсакү, эцэг нь Гадаад хэргийн сайд агсан Абэ Шинтаро бол төрсөн дүү нь парламентын төлөөлөгчдийн танхимын гишүүн асан, Японы Батлан хамгаалахын сайд Нобүо Киши юм.
Ерөнхий сайд асан Шинзо Абэгийн эхнэр Акиэ Абэ нь" Моринага" корпорацийн захирал асан Мацүзаки Акиогийн охин юм.
Японы хамгийн олон Ерөнхий сайдыг төрүүлсэн нутаг болох Ямагүчи аймгийн уугуул түүний эцэг Абэ Шинтаро нь Ерөнхий сайдын сэнтийд хамгийн ойрхон хүн хэмээн яригдаж байсан үедээ нас барсан бөгөөд эцгийнхээ хүрч амжаагүй өндөрлөгт хүү нь хүрсэн юм.
Шинзо Абэ 1987 онд эхнэр Акиэ Мацүзакитай гэрлэжээ. Хосууд хүүхэдтэй болж чадаагүй билээ.
Сэтгэгдэл ( 7 )
Арьяавал. Ум ма ни бад мэ хум...\nАрьяавал. Ум ма ни бад мэ хум...\nАрьяавал. Ум ма ни бад мэ хум...\nАмгалангийн оронд морилтугай.
Mongoliin ard tvmend vvrd munh orshih bolno.Hoid zam ni sain saihan baih boltugai.Ergvv Hvrelsvh neg udur Mongold gashuudalin udur bolgovol taarana.
UM MANII BADMI HUM.MONGOLD SAR BVR HANDIV UGDUG UGUUMUR HVN BAISAN DAA.VNEHEER HARAMSALTAI Manai turd baigaa tonuulchidiig buudaj alahgvi.Hvrelsvhees.nNaymdorj.Batbold hvrtel bvgediig ni budaad uguhgvi.Tegvel Mongoliin ard tvemen vvrd bayarlna daa.
Хүний хувьд бас жудагтай эр байжээ. Манай улс төрчид хэрвээ авгай нь хүүхэд гаргаж чадахгүй бол өөр 2,3н хүүхнээс ил далд хүүхэдтэй болцон тууж байгаа даа. RIP
IIm saighan hugc hingchiltei ylsad aimshagtai pashizam baihad .Mongold yagaad tur ni ter chigtee tonuulj urvagchiodaar dvvrsen bvr udamshisan ylsad iim alag boldogvi uym boldoo.Vher Mongolchuud yaltan hvneeree erunhiilugch hiilgej baihad iim uym ogt bolohgvi.kkkkk.
yagaad yavchav da haramsaad barahgui Mgl uls.n tuluu hiisen buhend n talarhaj yavdag ger buld n emgenel elerhiilei
Ум ма ни бад ми хум.