Японы Ерөнхий сайд асан Абэ Шинзог Нара хотод үг хэлж байхад нь үл мэдэгдэх этгээд галт зэвсэг ашиглан халдсан явдал дэлхий нийтийн анхаарлын төвд байна.
Абэгийн эсрэг халдлага орон нутгийн цагаар өнөөдөр (2022.07.08) 11:30 орчимд болсон юм.
Дөнгөж сая Японы Ерөнхий сайд асан Шинзо Абэ ухаан ороогүй байна гэж Киодо агентлаг мэдээлжээ. Цагдаагийн газрын мэдээлснээр, Абэ буудуулсны дараа ухаантай байжээ.
Гэрчүүдийн ярьснаар, буун дуу хоёр удаа гарсан бөгөөд Абэ хоёр дахь буудлагын дараа газарт унажээ. Гэмт этгээд түүнийг араас нь буудсан байна.
Абэ цээжний зүүн хэсэгт шарх олжээ. Зарим эх сурвалжийн мэдээлснээр Абэг тээвэрлэх явцад биеийн байдал нь муудаж, түүний зүрх, уушгины үйл ажиллагаа зогссон байна.
Сэтгэгдэл ( 2 )
amid baigaasai hurdan edgeesei
Бурхан минь амьд д үлдээсэй.Маниуст л халгаатай шд