2009 онд үйлдвэрлэгдсэн Daewoo Bus-106 автобусаар нэг сая киломeтр зам туулсан анхны жолооч "Зорчигч тээврийн нэгтгэл" ОНӨААТҮГ-ын 2 дугаар баазаас тодорчээ.
Тус байгууллагын 2 дугаар баазын Daewoo Bus-106 автобусны жолооч Сэнгэдоржийн Чулуундулам нь 2009 оны 05 дугаар сараас 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл хугацаанд өөрийн хүлээж авсан автобусаараа нэг сая киломeтр замыг туулж Daewoo Bus-106 автобусны анхны САЯТАН ЖОЛООЧ болсон байна.
С.Чулуундулам нь:
2010 онд Осолгүй манлай
2012 онд ЗТЯамны Хүндэт Жуух бичиг
2014 онд НЗД-ийн Хүндэт Жуух бичиг
2015 онд Баазын аварга
2015 онд Нийслэлийн аварга
2015 онд Онц тээвэрчин
2016 онд Баазын аварга
2017 онд Баазын аварга
2017 онд Шилдэг жолооч
2021 онд Баазын аварга
2021 онд Алтан гадас одонгоор тус тус шагнагдсан тэргүүний жолооч юм.
Сэтгэгдэл ( 2 )
Nissan diesel Hino автобусууд ихэнхи нь сая км давсан Харин солонгос автобуснууд муу гэхэд яахав ганц нэг нь нэг сая хуч бгаа юм байна
1 сая км туулсан ч бай 1 км туулсан ч бай адилхан. Хүн бол хүн ялгаьарлал байхгүй. Наад социалист сэтгэхүйнээсээ салцгаа үхэрнүүдээ.