Прокурорын байгууллага баяр наадмын өмнөх өдрүүдэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдоос гаргасан 38 гомдол, хүсэлтийг шийдвэрлэж, мөрдөгч болон зөрчлийн хэрэг бүртгэх эрх бүхий албан тушаалтанд тодорхой ажиллагаа гүйцэтгүүлэхээр 288 даалгавар бичгээр өгсөн байна.
Түүнчлэн мөрдөн байцаалтын 1681 хэрэгт хяналт тавьж, 300 хэргийг яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэлээ.
Тодруулбал, Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 165, Өмчлөх эрхийн эсрэг 57, Бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 15, Хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийн эсрэг 11, Авлигын 9, Хүрээлэн байгаа орчны эсрэг 8, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах 6, Хүүхдийн эсрэг 3 хэрэг байна.
Мөн Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг болон Хүний амьд явах эрхийн эсрэг тус бүр 13, Эдийн засгийн болон Кибер орчинд хууль бусаар халдах гэмт хэрэг тус бүр нэгийг шүүхэд шилжүүлжээ.
Сэтгэгдэл ( 0 )