Ковидоор дахин өвчлөх хугацаа 190 ХОНОГ байна гэв

Автор | Zindaa.mn
2022 оны 07 сарын 22

ХӨСҮТ-өөс ковидын нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.

Энэ үеэр ХӨСҮТ-ийн Эрт сэрэмжлүүлэг, хариу арга хэмжээний нэгжийн дарга О.Сувдмаа “Ковидоор өвчилсөн хүмүүс дунджаар 3-5 хоногийн хугацаанд халдвар тарааж байна. Батлагдсан тохиолдлын ар гэрийнхэн зэрэг амьсгалаар хавьтал болсон хүмүүс ямар нэгэн шинж тэмдэг илрэхгүй бол тав хоног л өөрийгөө ажиглан тусгаарлах боломжтой. Энэ хугацаанд эмнэлзүйн шинж тэмдэг илэрвэл шинжилгээ өгөөд, эмчилгээнд хамрагдах хэрэгтэй” гэлээ.

Ковидоор дахин өвчилж байгаа тохиолдлуудыг судалж байгаа бөгөөд нийт илэрч байгаа тохиолдлын 25 орчим хувийг давтан халдвар авсан хүмүүс эзэлжээ.

ХӨСҮТ-өөс мэдээлснээр, давтан халдвар авч буй тохиолдол хоорондын хугацаа нь 190 хоног буюу зургаан сар гаруй байгаа аж.

Иймээс иргэдэд дархлаажуулалтын нэмэлт тундаа хамрагдахыг уриаллаа.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top