Энэтхэгт улаан лоолийн томуу өвчин тархаж байна

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 08 сарын 31

Улаан лоолийн томуу хэмээн шинэ төрлийн халдварт өвчин Энэтхэгийн өмнөд хэсгийн хэд хэдэн мужид сүүлийн гурван сарын турш эрчимтэй дэлгэрээд байна.

Хүүхэд, багачууд гол төлөв өртөж буй эл халдварт өвчний үед улаан лооль шиг хэлбэртэй тууралт биен дээр өгдөг тул ийн нэрлэжээ. Улаан лоолийн томуунд голдуу цэцэрлэгт явдаг хүүхдүүд өртөж байгаа аж. Одоогоор тус улсад 100 орчим тохиолдол бүртгэгдээд байгаа ба нас баралт гараагүй байна. Эдгээрийн 80 гаруй нь таваас доош насны хүүхдүүд гэнэ.

Улаан лоолийн томуугаар халдварласан өвчтөнд өндөр халуурах, биен дээр улаан тууралт өгөх, үе мөч хүчтэй шархирч өвдөх шинж тэмдэг илэрдэг байна. Бүс нутгийн чанартай халдварт өвчин болох улаан лоолийн томуу нь өөрөө эдгэрдэг тул тусгай эм бэлдмэл байдаггүй гэнэ.

Top