Б.Саранчимэг, Г.Дамдинням, А.Ундраа нар 300 сая төгрөгийн боловсролын зээлээ хэрхэн хаалгав?

Автор | Zindaa.mn
2022 оны 09 сарын 29

УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, Г.Дамдинням, УИХ-ын гишүүн асан А.Ундраа нар Боловсролын сангийн зээлээр гадаадад суралцжээ. Тэдний сургалтын төлбөрийн нийлбэр одоогийн ханшаар 300 орчим сая төгрөг болж байгаа тул энэхүү зээлээ хэрхэн төлсөн нь анхаарал татаж байна.

УИХ-ын гишүүн асан Агваанлувсан Ундраагийн хувьд АНУ-ын Хойд Каролайнагийн их сургуульд 32 мянган ам.долларын төлбөртэй суралцжээ. УИХ-ын гишүүн Батсүх Саранчимэгийн хувьд АНУ-ын Гавайн Пасифик их сургуульд 32580 ам.долларын төлбөртэй суралцсан байна. Тэгвэл УИХ-ын гишүүн Гонгор Дамдинням Канад улсын Бритиш Колумбиа их сургуульд 32,000 ам.долларын төлбөрийг тус тус Боловсролын зээлийн сангаар төлүүлсэн байна.

Г.Дамдинням гишүүний хувьд Г.Амартүвшин, Х.Ганхуяг нарын хамтаар Хөгжлийн банкнаас 33 тэрбум төгрөгийн зээлийг сонгуулийн өмнөхөн авсан гэх асуудалд холбогдож байсан. Энэ талаар тэрбээр үгүйсгээгүй боловч зээл авсан компанийн эрхийг өөр хүнд шилжүүлсэн, одоо надад хамаагүй гэх утга бүхий байр суурийг илэрхийлдэг.

Мөн УИХ-ын гишүүн болсны дараахан хөл хорионы үеэр цагдаа нар намайг таньсангүй, УИХ-ын гишүүний машиныг зогсоож шалгаад байна хэмээн уурсаж байсан удаатай.

Харин УИХ-ын гишүүн Батсүх Саранчимэгийн хувьд энэ парламентын туршлагатай гишүүдийн нэг. Дүү Наранхүүгийн хамт АН, МАН-аас УИХ-ын гишүүн болж, нэг танхимд суусан сүүхээтэй эгч дүүс юм. Тэгвэл Б.Наранхүү, Б.Саранчимэг нарын төрсөн дүү Б.Одончимэгийн үүсгэн байгуулсан "Сингапурхэльткейр сентр ХХК" 2018-08 сард 800 сая төгрөгийн зээл авсан нь илэрч байх үед Б.Наранхүү "Би дүүгийнхээ зээлийг төлчихнө. Хүн хажуудаа ямар эрдэнэ байгааг анзаардаггүй" гэж байсан юм. Эгч дүүсээрээ энд тэндхийн зээлд хамрагдаж, илчлэгдээд ирэхээсээ “би төлчихнө” гэж томдордог Батсүхийн хүүхдүүдээс зээлээ төлсөн эсэх баримтыг нэхмээр байна.  

Харин УИХ-ын гишүүн асан Агваанлувсан Ундраагийн хувьд улсад данстай томоохон аж ахуй нэгжид хамаардаг. Гэсэн ч Боловсролын зээлийн сангаар 32 мянган ам.доллар төлүүлж АНУ-ын Хойд Каролайнагийн их сургуульд суралцаад ирэхдээ зээлээ хэрхэн төлсөн нь эргэлзээ дагуулж байна.

Боловсролын зээлийн сан өнгөрсөн хугацаанд 1,4 сая суралцагчид (давхардсан тоогоор) 1 их наяд орчим төгрөгийн санхүүжилтийг олгосон байна. Монгол Улсын хүн амын тал хувийг эзлэх хэмжээний суралцагч зээлээр сурсан ч нэг хүн хэдэн ч удаа уг сангийн зээлээр суралцах боломжийг олгож байгаа нь өнөөх эрх мэдэлтэй, мэдээлэлд ойр хүмүүст давуу эрх олгосоор байна. 

Боловсролын зээлийн санг ийнхүү онцолж байгаагийн учир нь өмнөх жилүүдэд 3,2 тэрбум төгрөгийн төсвөөр зээл олгодог байсан бол энэ жил Ерөнхий сайдын, Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэг болон бусад хөрөнгө оруулалттай нийлээд 30 тэрбумд хүрч,  10 дахин өссөнтэй холбоотой. Энэ өсөлт, боломж дунд нөгөө л эрх мэдэлтэй, удирдах албан тушаалтны чихээсний хүмүүс гадаадын их, дээд сургуульд суралцах эрхийг эзэгнэх вий гэсэн болгоомжлол байна.

 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Түвшээ(202.126.90.96) 2022 оны 09 сарын 30

Ардын хүүхдэд хүртээлгүй энэ зээлийн сан гэгчээс зээл авсан төрийн болон улс төрийн албан тушаалтангуудыэ нэрийг мөнгөтэй нь ил зарлаад төлөлтийг нь бүрэн хийлгээд таиан буулгаж улсын орлого болгод багш эмч нарыхаа цалинг нэмэх хэрэгтэй.

0  |  0
зочин(150.129.142.134) 2022 оны 09 сарын 30

энэ төрийн сангийн зээл гэх юмыг одоо зогсоосон нь дээр. дандаа танил тал арын хаалгаар олгогдоно. ардын хүүхдэд ямарч хүртээл байхгүй

0  |  0
ХАРХНУУД(192.82.78.32) 2022 оны 09 сарын 29

ЗАЙЛ

0  |  0
иргэн(103.229.122.224) 2022 оны 09 сарын 29

зээлээ толцгоо хувалзнууд минь

1  |  0
Top