ЕХ-оос Оросын эсрэг тавьсан хориг 123 тэрбум еврогоор үнэлэгдэв

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 10 сарын 11

Европын Холбооноос Оросын эсрэг авсан найм дахь удаагийн хориг арга хэмжээний дараа худалдааны хязгаарлалтын нийт хэмжээ 123 тэрбум еврогоор үнэлэгдэж байна.

Европын комиссын тооцооллоор, энэ нь өнгөрсөн оны Москва, ЕХ-ны бараа, үйлчилгээний нийт эргэлтийн 40 хувьтай тэнцэж байна. Найм дахь удаагийн хориг арга хэмжээ нь нийт долоон тэрбум еврогийн Оросын бараа бүтээгдэхүүнд хамаарна. Хязгаарлалтад орсон Оросын нийлүүлэлтийн хэмжээ 90 тэрбум еврод хүрчээ. Орост нийлүүлэх экспортын бараа, технологийн хэмжээ найм дахь удаагийн хязгаарлалтаас өмнө 24.8 тэрбум евро байсан бол шинэ хоригийн дараа 30 тэрбум еврод хүрч байна. ЕХ-ноос Орост нийлүүлэх үйлчилгээний экспортын алдагдал гурван тэрбум еврогоор үнэлэгдэж байна. ЕХ өнгөрсөн долоо хоногт найм дахь удаагийн хориг арга хэмжээний талаар зөвшилцсөн билээ. Хоригт гуравдагч орнуудад нийлүүлэх газрын тосны тээврийн дээд хязгаар, ган бүтээгдэхүүн, техник, тээврийн хэрэгсэл, химийн бодис, алтан бус үнэт эдлэлийн түүхий эд орж байна. Мөн Оросын компаниудад зөвлөх, хууль болон IT үйлчилгээ үзүүлэх, зэвсэг, техник бүтээхэд тохиромжтой цахилгаан сэлбэг хэрэгсэл экспортлох, крипто валютын цахим хэтэвч олгохыг хориглож байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
oorsdo terenees ilvv(59.153.113.109) 2022 оны 10 сарын 11

orosd hudaldah baraa tovariig hen abah dee harin za. tegeed oorsdoo ilvv hohirch olon myangan vcildver zobad haagdaj hvmvvs ni ajilgui bolon sh dee. anh 2014 horig taviad oorsdoo yaj hohirch vldlee dee. orosuud iim baraa bvteegdhvvniig azi laten amerikiin zah zeelees olood l aban ch dee.odoo delhiid baraa tovariin asar ih ilvvdel bii bolj zaran gedeg bol hetsvv sh de. orosiin tvvhii ediig abah uls zondoo bii sh dee..

1  |  0
Top