Европын Холбоо Оросын эсрэг тавьсан хориг арга хэмжээний хүрээнд одоогоор нийт 17.5 тэрбум еврогийн активыг царцаагаад байна гэж Европын комиссын төлөөлөгч Кристиан Виганд мэдээлжээ.
Өнгөрсөн дөрөвдүгээр сард нийт 6.7 тэрбум еврогийн актив царцаагаад байсан бол өдгөө энэ хэмжээ 17.5 тэрбум еврод хүрээд байна. Эдгээр актив нь хар жагсаалтад орсон 1350 хувь хүн, байгууллагад хамаарч байна. Хамгийн их хэмжээний активыг Герман, Бельги, Франц, Люксембург, Ирланд, Итали, Австрид хаагаад байна. Европын Холбоо хориг арга хэмжээг үр дүнтэй хэрэгжүүлэх зорилгоор ажлын хэсэг байгуулж, гишүүн орнуудтайгаа нягт хамтарч ажиллаж байна гэж Виганд онцолжээ.
Сэтгэгдэл ( 0 )