"T-ara" хамтлагийн гишүүн, жүжигчин Пак Жи Ён ирэх арванхоёрдугаар сарын 10-нд мэргэжлийн бейсболын тамирчин Хван Жи Гёнтой хуримлах гэж буйгаа зарлалаа.
Хосууд 2021 оны сүүлээс эхлэн болзож эхэлжээ. 2022 оны хоёрдугаар сард үерхэж буйгаа албан ёсоор мэдэгдэж, ирэх өвөл хуримын ёслолоо хийнэ гэдгээ захидлаар дамжуулан мэдээлж байсан. Уг захидалдаа Пак Жи Ён "Фенүүддээ энэ тухай өөрөө хэлэхийг хүссэн болохоор зориг гаргаж үүнийг бичиж сууна. Би өсвөр насандаа дэбютээ хийж, одоо хэдийнэ 30 настай болжээ. Дэбютээ хийх үед жаахан байсан болохоор бүхий л зүйлээс айж, сэтгэл түгшүүр дунд өвсөр нас, хориод насаа өнгөрүүлжээ.
Бууж өгмөөр санагдсан хэцүү үед минь дэм болж, чимээгүйхэн намайг түшиж байсан та бүхэндээ баярлалаа. Их урт аялал байлаа. Итгэж, дэмжиж байсан фенүүддээ бусдаас сонсох биш өөрөө түрүүлж хэлэхийг хүслээ. Өнгөрсөн жил таньдаг найзаараа дамжуулан хүнтэй танилцаж түүндээ сэтгэлтэй болон үерхэж эхэлсэн. Амьдралд минь бэлэг мэт ирж намайг дэмжиж, анхаарал тавьж, аз жаргалыг мэдрүүлсэн найз залуутайгаа ирэх өвөл гэрлэхээр шийдсэн. Хажууд минь үргэлж гарыг минь чанга атгаад, нуруугаа надад өгөх түшигтэй найз залуутайгаа аз жаргалтай сайхан амьдарна. Гэнэтийн мэдээд цочирдохвий гэж санаа зовж байна. Энэ аз жаргалаа та нартайгаа хуваалцаж байгаадаа сандарч энэхүү захидлаа бичлээ. Цаашид сайн сайхан дүр төрхтэйгээр фенүүдийнхээ өгсөн хайр, дэмжлэгийг эргүүлэн өгөх болно" хэмээн бичиж байжээ.
Хосууд хуримын ёслолоо гэр бүл, ойр дотнынхны хүрээнд цомхон тэмдэглэхээр зэхэж байна.
Сэтгэгдэл ( 7 )
Park Jyeon minii hubd hamgiin aldartai hamgiin horhon busgui bi 8jil T ara hamtlagiin pan bolj irsen minii bias Park Jyeon onnied az jargal husne♥
Nmg huleej bhgui
Хосууд биш хос 2 гэж бичдэг юмсан мэдээний сайтууд нь байнгын үг утгын алдаатай бичихээр жирийн хүмүүс аргагүй юм даа.
za tgd demjideg 2 hunee ger bul bolhiini harana dee hhe
Hend hamaatai yum be? Saihan burhanii buteelch bish plastic hagalgaanii buteel baij
Za ugui blguidee
zailaa nadtai suuchihgui neg hachin ymtai yugaa hiij bgan