Жүжигчин Ж.Баясгалан: Эрүүл хүн шиг алхаж, өвдөхгүй босож үзэхсэн

Ж.Сондор | Zindaa.mn
2022 оны 11 сарын 02

Урлагт цахиур хагалж яваа жүжигчидтэй мөр зэрэгцэн гялалзаж явсан жүжигчин Ж.Баясгалан 2017 онд осолд орсон билээ. Үүнээс хойш хөл дээрээ босохын тулд шантралгүй зүтгэж яваа тэрээр өнгөрсөн хугацаанд туулж өнгөрүүлсэн зүйлсээ хуваалцжээ. 

Энэ тухайгаа тэрээр "Баяртай, гунигтай, нулимстай 2000 хоног өнгөрчээ! Энхрий үрсээ тэвэрч өргөөд, эхнэрээ энхрийлж хайрлаад, аав ээж, ах дүү, найз нөхөдтэйгөө цуг алхах 48.000 цагийг өвдөж өнгөрөөжээ! Эрүүл хүн шиг алхах юмсан. Өвдөхгүй 1 цаг байж өөрөө босож үзэх сэн. Машин барьж, морь унахгүй ч гэсэн мөлхөөд ч болохноо урагшилна аа. Амьдрах амттай ч гэсэн арай л их өвдөх юм. Үхэх бодол хааяа төрдөг ч үхэж болохгүй. Үүрэг хариуцлага надад бий! Бусдад хэрэгтэй зүйл хийж би урт наслах ёстой. Би заавал алхах ёстой. Эмчлэх эмчилгээ гарч л таарна. Зовлон мөнх биш Жаргал ирнэ ээ! Би итгэж байна" гэжээ. 

Түүнийг осолд орсны дараа БНСУ-ын эмч нар "Алхахгүй, босохгүй, тэргэнцэр дээр суух магадлал ч маш бага. Ийм өвчтэй хүн урт насалдаггүй” гэж хэлж байсан гэдэг. Тухайн үед "Намайг Баясгалан гэдэг. Би Монгол хүн. Би хөл дээрээ босоод хүүхдүүдээ дагуулаад ирнэ. Тэр үед та энэ өвчнийг эмчилсэн анхны эмч нь болоорой” хэмээсэн тэрээр үргэлжлүүлэн амьдралын төлөө тэмцсээр байна. 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
olzii(202.131.251.98) 2022 оны 11 сарын 03

sain bnu ta hicheeegrei mundag jujigchin shuuu \n

0  |  0
Top