Нохойн чинээ пони морь Гиннесийн номд бүртгүүлэхээр өрсөлдөж байна

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 11 сарын 14

Германд Пумукл нэртэй бяцхан пони морь ирэх жил дэлхийн хамгийн жижигхэн морь хэмээх цол авахаар өрсөлдөж байна гэж Ройтерс агентлаг мэдээлжээ.

Хүрэн алаг Пумукл 50.8 см өндөр гэнэ. Түүнийг Германы хүүхэлдэйн киноны баатрын нэрээр нэрлэжээ. Жижиг биетэй ч шүдлэн насны пони маш идэвхтэй гэнэ. Сүргийн хамтаар хүүхдийн болон өндөр настны асрах төвүүдээр зочилдог байна. Пони морины эзэн түүнийг Гиннесийн номд бүртгүүлэхээр энэ онд ханджээ. Хамгийн жижиг морь хэмээн цоллуулахын тулд нэг жил хүлээх ёстой.

Америкийн жижиг морьдын холбооны мэдээллээр, жижиг биетэй морьдыг анх нүүрсний уурхай зэрэг хязгаарлагдмал орчинд ажиллуулахын тулд үржүүлж эхэлжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top