Буриадад хэмнэлт хийж, Шинэ жил тэмдэглэхгүй

Автор | Zindaa.mn
2022 оны 11 сарын 16

ОХУ-ын Буриадын тэргүүн Алексей Цыденов эдийн засгийн хүндрэлтэй өнөө үед “Засгийн газраас Шинэ жилийн баяр, арга хэмжээ тэмдэглэхэд мөнгө гаргахгүй” гэж мэдэгдлээ.

Алексей Цыденов “Засгийн газраас олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахгүй, хэмнэлт хийнэ. Ард иргэдийг тэмдэглэж болохгүй гэж хэлж байгаа юм биш. Улсын зардлаар баяр тэмдэглэхгүй, зөвхөн Сүлд мод л босгоно. Насанд хүрэгчдэд зориулсан ёолк хийхгүй, хүүхэд багачуудаа мэдээж Ёолк хийж баярлуулна. Юуны өмнө Украин дахь цэргийн тусгай ажиллагаанд оролцож байгаа дайчдын хүүхдүүдэд Шинэ жилийн баяр зохион байгуулна” гэж сэтгүүлчдэд мэдээллээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
уж(202.9.41.18) 2022 оны 11 сарын 16

Одоо болоо, бид үүх түүхтэй ёс заншил уламжлалтай ард түмэн бусдыг дагаж салбагнахгүй гэж байна. Хэмнэлт бишээ

1  |  0
Top