Хөл бөмбөгийн ДАШТ урьд өмнө Катар шиг жижигхэн оронд явагдаж байсан түүхгүй. Энэ хойг нь хойноосоо урд хязгаар хүртлээ 180 км, баруунаас зүүн тийш ердөө 80 км. Хэдий ийм бяцхан ч гэсэн энэ улс ДАШТ-ий бэлтгэх ажилд зовох юмгүй 220 тэрбум ам.доллар үрсэн юм.
Гэхдээ Катар үргэлж ийм баян цатгалан байгаагүй. 1904 оны Доха хотын гэрэл зураг. Энэ үед Катарын иргэд дэлхийн хамгийн ядууд тооцогдож байв. Тэдэнд байгаа зүйл нь тэнгисээс барьсан загас л байлаа.
1908 оны Доха.
Ийм байдалтай олон арван жил өнгөрсөн. 1932 онд Англи-Персийн нефтийн APOC (дараа нь BP – British Petroleum) компани хайгуул хийх лиценз авчээ. Тэр үед APOC Иранд ажиллаж байсан бөгөөд Катарын нутаг дэвсгэрээс нефть гарна гэдгийг мэдэж байв.
Үнэхээр ч баялаг орд газар олдлоо. 1938 оноос Духаныг 1938 оноос эхлэн ашиглаж, 1940 он гэхэд энэ орд газар хоногт 4500 баррель нефть өгч байв.
Катарт аж үйлдвэр хөгжиж эхэллээ.
1953 он. Доха дахь Аль бин Абдуллаха Аль-Тани шейхийн ордон.
Доха ийм л хот байлаа.
1968 он. Дохагийн худалдааны төв.
1971 онд Катар улс тусгаар тогтнолоо.
1971 онд Хойд Парст байгалийн хийн маш баялаг орд газар нээгдлээ. Энэ орд газарт дэлхийн байгалийн хийн нөөцийн 10 хувь нь байдаг бөгөөд Катарыг ёстой баяжуулсан газар юм. Одоо Катар улс байгалийн хийн нөөцөөр ОХУ, Ираны дараа орж байна.
Дохa хотын байдал.
1976 онд Дохад ОПЕК-ийн гишүүн орнууд нефтийн үнийг хэлэлцэхээр цуглаж байв. Катар 2019 онд энэ байгууллагаас гарсан.
1977 он. Дохагийн төвд хонь, ямаа бэлчиж байгаа нь.
1977 онд орд газруудад ажиллаж байсан бүх компанийг улсын өмчид авлаа.
1980-аад он. Доха хөгжсөөр.
Сувд хиймэл арал. 2017 он.
Сувд хиймэл арал. 2022 он.
Катар улс ДАШТ-ийг хүлээн авлаа.
Сэтгэгдэл ( 4 )
Манай малчин нэртэй шантаажны ажилгүй нөхдөд сайтар үзүүлж таниулах юмсан.
Бүх лицензээ улс авах нь зөв юм бишүү
baigaliin baylagaa tor zov zarcuulval mongol uls kataraas iluu hogjij chadan getel heden ger bul tortoogoo niilj hulgai hiiseer guchin jil ongorchee
манайд ч гэсэн боломж бий дээ