Сан Франциско цагдаа алуурчин роботууд ашиглана

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 11 сарын 25

 

АНУ-ын Сан Франциско хотын цагдаагийн газар хүний амь хөнөөх чадвартай роботыг ашиглах зөвшөөрөл олгох санал тавьжээ. Тус газар 17 ийм роботтой ч 12 нь ажилладаггүй байна.

Алсын зайн удирдлагатай эдгээр төхөөрөмжийг нутаг дэвсгэрийг шалгах, бөмбөг аюулгүй болгоход гол төлөв ашигладаг байна. Сан Франциско хотын цагдаагийн газар эдгээр роботыг шинэчилж, гэмт хэрэгтнийг баривчлах, онц ноцтой хэрэг болон сэжигтэй төхөөрөмж шалгахдаа ашиглах зөвшөөрөл хүсэж байгаа аж.

“Verge” сайтын мэдээллээр, “Remotec” загварын роботууд зэвсэглэлийн нэмэлт системтэй бол “F5A” загвар нь бөмбөг дэлбэлэхэд ашигладаг үрлэн сумт буу цэнэглэх чадвартай. АНУ-ын армид хэрэглэдэг “QinetiQ Talon” загварыг зэвсэг болгон ашиглах боломжтой аж.

Сан Францискогийн цагдаагийн газрын /SFPD/ саналын дагуу олон нийтийн төлөөлөгч эсвэл цаглаагийн алба хаагчийн амь насанд эрсдэл учирсан эсвэл цагдаагийн хүчнээс давсан хүчтэй тулгарсан тохиолдолд эдгээр роботыг ашиглан хүн устгах боломжтой болох юм. Энэхүү санал эрх бүхий хороогоор дэмжигдээд байгаа ба дараагийн шатны шийдвэрийг хүлээж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top