БНХАУ хагас дамжуулагч үйлдвэрлэгч нарт нэг их наяд юань буюу 143 тэрбум орчим ам.долларын санхүүгийн тусламж үзүүлэхээр төлөвлөж байна.
Ройтерс агентлагийн эх сурвалж дурдан мэдээлснээр, энэ нь чипийн хэрэгцээгээ дотооддоо хангахад чиглэсэн чухал алхам болно.
Энэ хүрээнд хагас дамжуулагч үйлдвэрлэгч компани болон үйлдвэрүүдэд Бээжин татварын хөнгөлөлт, санхүүгийн дэмжлэг хэлбэрээр үзүүлэхээр зэхэж байна. Бээжин энэхүү төлөвлөгөөгөө ирэх оны нэгдүгээр сард хэрэгжүүлэх аж. Ингэхдээ санхүүгийн тусламжийн ихэнх хувийг дотоодын компаниудын Хятадад үйлдвэрлэсэн хагас дамжуулагчийн худалдан авалтыг дэмжихэд зарцуулах гэнэ.
Сэтгэгдэл ( 0 )