Их Британийн ханхүү Харригийн намтар ном шуугиан тарьсаар байна. Энэхүү номдоо тэрээр өөрийг нь ханхүү Уильямын эрхтний донор болгохоор төрүүлсэн гэж мэдэгджээ.
Намтарт “Намайг бага байхад л хэрэв ханхүү Уильямд ямар нэг зүйл тохиолдвол чамаас цус, элэг, тархи гээд шаардлагатай эрхтнийг чинь авна шүү гэж ойлгуулдаг байсан. Уильямд гай зовлон учирсан тохиолдолд аврах гэж л намайг төрүүлсэн юм. Аав ээж, эмээ өвөө минь Уильямыг хаан ширээ залгамжлагч, намайг сэлгээ гэж нэрлэдэг байлаа. Миний амьдрал сэлгээ эрхтэн гэсэн утга учиртай өнгөрсөн” гэж бичжээ.
Гэхдээ шинжээчид түүний намтар номд он цаг, газар нутгийн алдаанаас гадна худал хуурмаг зүйл их багтсан болохыг онцолж байгаа билээ.
Сэтгэгдэл ( 3 )
Сэлгээ биш сэлбэг байх л даа.
мөнгө олох бас нэг ахрга
Ene kachin um icheesei.Tursun Eejigee odoo doromjilod yabah um