Дэлхий дахинд 19.3 сая хүн хорт хавдартай

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 02 сарын 04

Жил бүрийн хоёрдугаар сарын 4-ийг Хорт хавдартай тэмцэх дэлхийн өдөр тохиодог. Энэ өдрийг 2022-2024 онуудад “Хорт хавдрын эмчилгээний хоцрогдлыг арилгахуй” уриа дор тэмдэглэж байна.

Олон улсын хорт хавдар судлалын агентлагийн мэдээллээр, 2020 оны байдлаар, дэлхий дахинд нийт 19.3 сая хүн хорт хавдрын оноштой амьдарч байгаа бол хорт хавдрын улмаас 10 сая хүн нас баржээ. Дэлхий дахинд хөхний хорт хавдар хамгийн түгээмэл байдаг бол уушгины хорт хавдар, бүдүүн шулуун гэдэс, түрүү булчирхай, арьс болон ходоодны хорт хавдар удаалж байна.

Олон улсын хорт хавдар судлалын агентлаг энэ зуунд хорт хавдар нь дэлхийн олон улс оронд цаг бус нас баралтын гол шалтгаан болж, зүрх судасны өвчнийг ардаа орхино хэмээн анхааруулжээ. Шинжээчдийн тооцоолсноор 2040 он гэхэд хорт хавдрын өвчлөл хоёр дахин нэмэгдэж, 30.2 саяд хүрнэ.

Бараг бүх төрлийн хорт хавдрыг эхний үе шатанд, ингэхдээ 99 хувийг мэс заслын аргаар эмчлэх боломжтой гэж мэргэжилтнүүд ярьж байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Joan (197.211.52.85) 2023 оны 11 сарын 21

Найзууд минь, та хорт хавдраар өвдөж байна уу, энэ өвчин аймшигтай байна, өөрийгөө авраач, байгалийн анагаах ухаан маш сайн ажилладаг, нэг найз надад өөр ургамлын талаар хэлсэн

0  |  0
Top