Сири олон улсад хандан, тусламж хүслээ

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 02 сарын 07

Сири НҮБ-ын гишүүн орнууд болон олон улсын байгууллагуудад хандан, хүчтэй газар хөдлөлтийн үр дагаврыг арилгахад нь тусламж үзүүлэхийг хүсжээ. Сирийн Засгийн газар тус улстай эв санааны нэгдлээ илэрхийлж, тусламж үзүүлж буй улс орон, олон улсын байгууллагуудад талархал илэрхийлэв.

-Ираны 45 тонн тусламж бүхий онгоц Дамаскийн нисэх онгоцны буудалд газардсан тухай Сирийн мэдээллийн САНА агентлаг мэдээлжээ.

-Европын Холбоо хүмүүнлэгийн тусламжийн хөтөлбөрүүдээрээ дамжуулан тусламж үзүүлэхэд бэлэн буйгаа илэрхийлжээ.

-ОХУ мөн 300 цэргийн алба хаагчаа илгээж байна.

-Сири дэх нөхцөл байдал үнэхээр хүнд байна гэж Сири дэх НҮБ-ын хүмүүнлэгийн тусламжийг зохицуулагч Эл Мостафа Бенламлих мэдэгджээ. Тус улсад шаардлагатай хүнд болон тусгай машин, механизм байхгүй байгаа нь аврах ажиллагааг удаашруулж байна.

-Палестин аврагчдын багаа Сирид илгээгээд байна.

-Израил Сиритэй дайны байдалд байдаг хэдий ч хүмүүнлэгийн тусламжаа илгээж байна гэж Израилын Ерөнхий сайд Беньямин Нетаньяху мэдэгдэв.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(185.183.146.72) 2023 оны 02 сарын 07

US terguutei eu satelit nar Syriad tavisan horig ene teree tsutslamaar yum . ternees chin bolood em taria ,naad zahiin tuslamj ochij chadahgui bna sh dee . hun chanargui novshnuud ...

0  |  0
Зочин(59.153.115.38) 2023 оны 02 сарын 08

Орос ах нар ч хүн чанартай даа. Туркд төрийн эргэлт гарах гээд бөөн асуудал болж байхад Орос ах нар тусламж үзүүлсэн харин Украйны дайн эхэлэхэд Туркууд АНУ тай нийлээд Украйнд зэвсгээр туслаад явчихсан .

0  |  1
66-d(103.57.94.167) 2023 оны 02 сарын 07

orosuud hamgiin tvrvvnd avaragchidaa il-76 ongotsoor ilgeelj ybuulsan da. sirid bgaa orosiin 300 tsereg avarah ajilgaand orj bgaa. deer hvnsenii tuslamj vzvvlij bna. arabiin ornuud tuslamjaa ilgeelj ehelsen dee..

2  |  0
зочин(66.181.166.196) 2023 оны 02 сарын 07

орос ах нар нь туслах биз, орос сири хоёр чинь их сүрхий биз дээ

0  |  1
Top