БНХАУ АНУ-д хандан Сирийн эсрэг тавьсан хоригийг цуцлахыг уриалав

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 02 сарын 08

АНУ сүйрэл дагуулсан газар хөдлөлтөд өртсөн Сирийн эсрэг тавьсан хориг арга хэмжээгээ даруй цуцалж, хүмүүнлэгийн тусламж нэвтрүүлэх үүд хаалгыг нээх ёстой гэж БНХАУ-ын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Мао Нин мэдэгджээ.

“Байгалийн гамшгийн өмнө АНУ геополитикийн үзэл санаанаасаа татгалзаж, Сирийн эсрэг тавьсан хоригоо даруй цуцалж, хүмүүнлэгийн тусламжийн үүд хаалгыг нээх ёстой” гэж Мао Нин онцолжээ. Түүний хэлснээр, АНУ-ын цэргүүд өнөө хэр Сирийн газрын тос олборлодог гол гол бүс нутгийг хянаж, Сирийн газрын тосыг авч, Сирийн хүнсний нөөцийг дамласан хэвээр байна. Энэ байдал Сири дэх хүмүүнлэгийн хямралыг улам гүнзгийрүүлж байна гэжээ.

Үүнтэй зэрэгцэн Сирийн Улаан загалмай, хавирган сар нийгэмлэгийн тэргүүн Халед Хбубати өрнөдийн орнуудад хандан, эдийн засгийн хориг арга хэмжээгээ цуцлахыг мөн уриалсан байна.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Новшоо (202.126.89.230) 2023 оны 02 сарын 09

Америкийн цэргүүд Сирид бдаг юм уу. Ямар балай юм Гаргах хэрэгтэй

2  |  0
зочин(202.72.240.53) 2023 оны 02 сарын 15

Энэ америкууд ядуу оронуудыг дээрэлхдэг хориг тавьдаг үүнийг нь европын далдагнасан хэдэн орон дагадаг байгалын баялагыг нь булаадаг бузартай орон юм даа

7  |  0
Top