Сирид босогчдын хяналтын бүсэд 1.9 мянган хүн амиа алджээ

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 02 сарын 09

Сирийн Сөрөг болон хувьсгалт хүчнүүдийн үндэсний эвсэл босогчдын хяналтад буй бүсэд газар хөдлөлтийн улмаас 1910 хүн амиа алдсан тухай мэдээлжээ.

“Al Arabiya” сувгийн дамжуулснаар, Жиндерис хотод амиа алдсан хүний тоо хамгийн өндөр буюу 800 байна. Тус хот бараг бүрэн сүйрчээ. Газар хөдлөлтөд Алеппо, Идлиб мужийн 100 суурин газар өртжээ. Тусгай техникгүй нөхцөлд аврагчид болон сайн дурынхан нурангийг энгийн багаж хэрэгсэл ашиглан гараараа цэвэрлэж байна.

Сирийн Сөрөг болон хувьсгалт хүчнүүдийн үндэсний эвсэл гаднын орнуудад хандан босогчдын хяналтад буй бүс нутгуудад өргөгч машин, экскаватор зэрэг техник илгээхийг хүсжээ. Үүний сацуу тус эвсэл Туркт хандан хүнд бэртэж, гэмтсэн хүмүүсийг өөрийн эмнэлэгтээ хүлээн авч, Жиндерис хотод эмчийн баг илгээх хүсэлт тавьжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top