Туркийн төв хэсэгт пүрэв гарагт орон нутгийн цагаар 07.18 цагт /УБ цагаар 15.18/ 4.8 магнитудын хүчтэй газар хөдөлсөн тухай Европ, Газар дундын тэнгисийн газар хөдлөлтийн төв мэдээлжээ.
Газар хөдлөлтийн голомт Кахраманмараш хотоос 44 км зайд 10 км гүнд бүртгэгдсэн байна.
Даваа гарагийн өглөө Туркийн зүүн өмнөд хэсэгт 7.7 магнитудын хүчтэй газар хөдөлсөн билээ. Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоганы мэдэгдсэнээр, энэ нь 1939 оноос хойш болсон хамгийн хүчтэй газар хөдлөлт. Мөн өдөр Туркт 7.6 магнитудын хүчтэй газар дахин хөдөлсөн юм.
Турк, Сирид болсон газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүний нийт тоо 16035-д хүрээд байна. Сирид 3162 хүн амиа алдсан бол Туркт 12873 хүн амь эрсдэлээ.
Сэтгэгдэл ( 1 )
өчигдөр тэнгэр бүүдийгээд шувууд нисэлдээд эвгүй байна болгоомжлоорой гэсэн бичлэг яваад байсан. амьтад мэддэг юм байна даа\n