"Triple X Ht Awards"-ийн 6 хөтлөгчийг танилцууллаа

Ж.Сондор | Zindaa.mn
2023 оны 02 сарын 10

Хип хоп, R&B урсгалаар уран бүтээл туурвидаг уран бүтээлчдийн шилдгийг шалгаруулах "Triple X HIT Awards" энэ сарын 12-ний өдөр Steppe Arena-д зохион байгуулагдах гэж байгаа билээ. Нийт 14 номинацад шилдэг уран бүтээлч шалгаруулах тус шагнал гардуулах ёслолын хөтлөгчөөр хөтлөгч Э.Цолмонбаяр, Э.Ууганбаяр, Sekstsagaanbogd, Kai, комедиан Батаа, Содоо нар ажиллахаар болжээ. 

Тус шагнал гардуулах арга хэмжээний шүүгчээр реппэр Боогий, Rockit Bay, продюсер Б.Наранзун, дуучин М.Болд, хөгжмийн зохиолч Б.Аранзаа нар ажиллах гэнэ. 

Анх удаагаа зохион байгуулагдаж буй "Triple X HIT Awards"-ыг "ХИТ" энтертайнментийг үүсгэн байгуулагч Д.Давааням агсны хүү Д.Даваадорж болон жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг "Triple X" фестивалийг зохион байгуулагчид хамтран зохион байгуулж байгаа гэдгээрээ тун ч онцлог. 

Тус шагнал гардуулах ёслол зохион байгуулагдснаар залуу уран бүтээлчдийг нийтэд таниулах, сурталчлах, дэмжихийн сацуу уран бүтээлчдийн чанар чансаа сайжрах зэрэг олон төрлийн ач холбогдолтой.

Сонсох дуртай уран бүтээлчдээ нэг тайзан дээрээс харж, тусгай үзүүлбэрүүдийг нь сонирхож, шилдэг уран бүтээлээс нь сонсохыг хүсвэл Steppe Arena-г зориход хангалттай.

Гал гарсан үзүүлбэр, ширүүн өрсөлдөөн энэ үдэш өрнөх болно. 

 

Фэйсбүүк хуудас: Triple X Hip Hop Music Festival

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(106.154.6.11) 2023 оны 02 сарын 10

ene nuhduus surj avhaar yum bna uu ⁉️ ene nuhud yag unendee surguul tugusnu ⁉️ huuhed zaluu chuud min ee gol iim uls.g dagaj hudulmur.n muljlugt orvoo ⁉️ huuhed zaluu chuud min ee durem juram shaarlaga sain harj uz unch mgl huuhed zaluu chuud.n hudulmur iin muljlug ih bga uchir ene nuhdiin sain harj uz chadvargui uls.g dagj thagaa ur dungui hohrood uldvee ⁉️ mgl urlagiinhan tatvar tuldgui zuvhun uurdiigu boddog uls une thengui uls gej ardtumen tanigdaad udaj bga uurdiin harmaani mungu hoolnii mungu oloh gej mgl avyaslag huuhdiin hudulmur iig muldug huuli bus zuil hii geed bga

0  |  0
Top