Турк 84 тэрбум ам.долларын хохирол амсаж болзошгүй

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 02 сарын 13

Турк улс газар хөдлөлтийн улмаас 84 тэрбум ам.долларын хохирол амсаж болзошгүй гэж Блүмберг агентлаг Туркийн бизнес эрхлэгчдийн холбооны мэдээллийг дамжуулжээ.

Тус холбооны мэдээллээр, хоёр хүчтэй газар хөдлөлтөөс Турк улсад 84 тэрбум ам.долларын хохирол амсаж болзошгүй. Энэ нь тус улсын ДНБ-ий 10 хувьтай тэнцэж байна. Үүнээс 70.8 тэрбум ам.доллар нь орон сууцны барилгуудад учирсан хохирол. Туркийн үндэсний орлого 10.4 тэрбум ам.доллароор буурах бол ажиллах хүчний хомстлын улмаас 2.9 тэрбум ам.доллар хохирол учирна гэсэн тооцоолол гаргажээ. Энэхүү тооцооллыг гаргахдаа 1999 онд Туркт болсон газар хөдлөлтийн тухай мэдээлэл дээр үндэслэсэн байна.

Анадолу агентлагийн мэдээлснээр, энэ сарын 6-нд болсон газар хөдлөлт нь хуурай газар голомт нь бүртгэгдсэн хамгийн хүчтэй 10 газар хөдлөлтийн нэгт бичигдэж байна. Викториагийн их сургуулийн профессор Эдвин Нессин эл газар хөдлөлт асар их хэмжээний сүйрэл дагуулсан шалтгаан нь Туркийн шигүү суурьшсан хэсэгт болсонтой холбоотой гэж үзэж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top