Хөл хүнд Рианна 35 насны төрсөн өдрөө тэмдэглэлээ

Ж.Сондор | Zindaa.mn
2023 оны 02 сарын 23

 

Орон нутгийн цагаар өнгөрсөн даваа гарагт дуучин Рианна 35 насны төрсөн өдрөө тэмдэглэн өнгөрүүлжээ. Санта Моника ресторанд A$AP Rocky-ийн хамтаар хүрэлцэн ирсэн тэрээр Dior-ийн цагаан өнгийн даашинзаар гоёжээ. 

Саяхан болж өндөрлөсөн Super Bowl-ийн хагас цагийн шоуны үеэр хөл хүнд гэдгээ зарласан тэрээр бүх цаг үеийн хамгийн загварлаг бие давхар эмэгтэйгээр нэрлэгдэж байсан. Энэ удаад ч мөн загварлаг байдлаа хадгалсаар байгаа тэрээр Bottega Veneta брэндийн хүрэм, Christian Louboutin-ий өндөр өсгийт (1.295$), Gucci брэндийн булган цүнхээр гоёсон байна. 

Рианна болон A$AP Rocky нар 2020 оны сүүлээр болзож эхэлсэн. Хосууд өнгөрсөн оны тавдугаар сард анхны хүүхдээ өлгийдөн авсан. Хүү нь хэдийнэ 8 сар хүрээд байгаа бөгөөд тэд People сэтгүүлээр дамжуулан хүүхэдтэй болох гэж буйгаа зарласан билээ. 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top