Жүжигчин Юү А Иний мансууруулах бодисын хэрэглээ олныг ЦОЧИРДУУЛАВ

Ж.Сондор | Zindaa.mn
2023 оны 02 сарын 27

 

Өмнөд Солонгосын SBS телевиз жүжигчин Юү А Инийг зөвшөөрөгдөх хэмжээнээс 6 дахин их хэмжээний сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн болохыг зарлалаа

Тэрээр 2021 онд "Пропофол" хэмээх эмийн бодисыг 73 удаа хэтрүүлэн хэрэглэжээ.

Нэг удаагийн хэрэглээгээр ойролцоогоор 2 шингэн унц буюу 60 мл орчим мансууруулах бодис хэрэглэж байсан бөгөөд нийт 150 унц буюу 4400 мл пропофол хэрэглэсэн нь шалгалтын явцад тогтоогдсон байна. Тус эмийн бодисыг нэг удаад хэрэглэх эмнэлгийн тун 0.15-0.3 (5-10мл) унц байдаг аж.

 


Түүнд сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл нийлүүлсэн тухай тус улсын Хүнс, эмийн аюулгүй байдлын яамны сайд О Ю Кён "2022 оны байдлаар БНСУ-ын Хүнс, эмийн аюулгүй байдлын яамны мэдээллийн санд сэтгэцэд нөлөөлөх ямар эм, бэлдмэлийг 650 сая удаа бичиж өгсөн тохиолдол бүртгэгдсэн. Мэдээллийн сангаас аль эмнэлэг, ямар хүмүүст хэтрүүлэн олгодог тухай харах боломжтой. Уг мэдээллийн санг ашиглан сэтгэцэд нөлөөлөх эм, эмийн бодис хэтрүүлэн хэрэглэж байсан 51 хүнийг Сөүлийн цагдаагийн хэлтэст мэдээлсэн. Ноён Ум Хён Шиг тэдгээр 51 хүний нэг. Бид түүнийг жүжигчин Юү А Ин гэж төсөөлөөгүй" гэжээ. 

 

 

Цагдаа нар түүнийг 2020 оноос хойш уг төрлийн эм, бэлдмэлийг хэрэглэсэн байж болзошгүй хэмээн үргэлжлүүлэн шалгаж байна. Уг мэдээлэл цацагдсаны дараа жүжигчин Юү А Иний шүтэн бишрэгчид түүний сэтгэцэд нөлөөлөх бодисын хэрэглээнд цочирдож буйгаа илэрхийлэн "цагдаа нар түүний амь насыг аварлаа" хэмээж эхэлсэн байна. 

Жүжигчин Юү А Ин гурван өөр төрлийн сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэж байсан нь мөрдлөгийн явцад тогтоогдсон. Одоогийн байдлаар хоёр бодисын нэрийг зарлаад байгаа бөгөөд пропофолд донтох нь үхэлд хүргэх аюул хамгийн өндөртэйд тооцогддог байна. 

 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Kk(66.181.177.50) 2025 оны 03 сарын 13

Hunii yagad hereglsn , ygd heregleher bolsn zergig medhgu baij neeh careeree bodsngui gj soliorhoo boli, tanar ch gsn neg hereglchul heregleel ywj bh blguide kk

5  |  1
Ss(192.82.72.253) 2025 оны 03 сарын 13

Dnch suuliin kinon dr arai so tsaraitai blcn bsima

1  |  1
Sup(146.70.23.56) 2025 оны 03 сарын 13

Eniig sn jujigchin gd hardag um. Suuliin ued tsarai zus n yah argagui mansuurdag hunii caraitai bolchihsn bsan

5  |  0
M(202.21.108.3) 2025 оны 03 сарын 13

Inged ene hvrtel zowj bosgoson career duuss duus. Istoi uhaangv ghes uur yu helhewde cucucu

8  |  0
Top