Жүжигчин И Сын Ги жүжигчин И Да Интэй гэрлэхийн тулд эрсдэл хүлээхэд бэлэн байгаа тухайгаа "GQ Korea " сэтгүүлд өгсөн ярилцлагадаа дурджээ.
Тэрээр сүй тавьсан тухайгаа "Би гэрлэхээр болсон тухайгаа мэдээлэхдээ маш тайван байсан. Би гэрлэхээр шийдээд багагүй хугацаа өнгөрүүлж байна. Түүнтэй гэрлэхээр шийдсэн цагаасаа л би тайвширсан. Тэр намайг үнэхээр сэтгэл санаанаа дарамтад оруулсан эмэгтэй. Маш их хүчин чармайлт гаргаж, миний хажууд байж, надад хайрыг мэдрүүлсэн хүн. Гэхдээ би гэрлэлтийн тухай бичвэр бичиж байхдаа маш их сандарсан.
Одоо би өөртөө илүү итгэлтэй, мөн зоригтой болсон. Энэ бол мэдрэмжийн өөр нэг хэсэг. Би шийдвэрээсээ ухрахгүй байгаа нь тодорхой шалтгаантай. Надад бууж өгөхгүй байх хэмжээний хүчтэй мэдрэмж төрсөн. Би гэрлэлтийнхээ төлөө эрсдэлд ороход бэлэн байна" гэжээ.
Түүний сүйт бүсгүй И Да Иний аав хувьцааны залилан хийсэн хэрэгт холбогдож байсан нэгэн. Үүнээс үүдэн шүтэн бишрэгчдийнхээ эсэргүүцэлтэй тулгараад буй И Сын Ги ирэх дөрөвдүгээр сарын 7-нд Сөүл хотын нэгэн зочид буудалд хуримлахаар болжээ.

.png)

Сэтгэгдэл ( 1 )
Mundag jujigchin shuu I Sin Gi ,Ehner boloh busgui ni estoi daruuhan umaa