Цагдаагийн алба хаагч бусдыг эрүүдэн шүүж, хэрэг тохжээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2023 оны 03 сарын 21

Төв аймгийн Цагдаагийн газрын нэр бүхий хоёр алба хаагч бусдыг эрүүдэн шүүж, эзэнгүй таван хэргийг тэдэнд хамааруулан тохжээ.

Тодруулбал, Одоогоос таван жилийн өмнө буюу 2018 онд Төв аймгийн Цагдаагийн газрын алба хаагч М, Т нар тус нутагт оршин суух ах дүү дөрвөн иргэнийг эрүүдэн шүүж, малын хулгайн эзэнгүй таван хэргийг тохсон байна.

Ингэх явцдаа гэр бүлтэй нь уулзуулахгүй хориглож, ёс бусаар харьцах, цаашлаад хорих байранд хоол хүнсээр боогдуулах замаар ял тулгаж байжээ.

Мөн “Хэрэг хүлээ” хэмээн удаа дараа шаардаж байсан гэх бөгөөд энэ үйлдлийг шалгуулахаар хохирогч Хууль хяналтын байгууллагад хандаж байсан ч хэргийг шалгаж байсан алба хаагчийг ажлаас нь чөлөөлж, асуудлыг одоо хүртэл шийдээгүй байгаа аж. 

Хохирогчийн хэлж байгаагаар, тухайн хэргийг шалгаж байсан алба хаагч нь 11 хоног хохирогчийг эрүүдэн шүүж, хоол хүнс өгөлгүйгээр жалганд байлгаж байсан гэх ба хэргийг дахин шалгуулж, хилсээр хэрэг хүлээх хүсэлгүй байгаагаа ярьсан юм. 

Энэ хэргийн мөрдөн байцаалт дуусаж, Төв аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжсэн ба тухайн үед хохирогчийг эрүүдэн шүүсэн үйл явыг харсан гэрч гарч ирснээр хэргийг прокурорт буцаагаад байгаа аж. 

 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Уншигч(192.82.77.35) 2023 оны 03 сарын 21

Хулгайч бол хулгайч л байдаг юм, ялангуяа малыг алж нядалж, иргэдийн амьжиргааг тасалж хулгай хийдэг бүлэг хулгайчид бол бүүр ч итгэх аргагүй. Ах дүү 4 хүн гэхээр үгсэх, хуйвалдах, хэн нэгнийг гүтгэх гүжирдэх бол юу ч биш, ам нийлүүлэн донгодох болно. Цагдаа нар ширүүн дориун аашилсан л байх, гэхдээ толгойг нь илээд л хулгайчийг дэмжээд л байхгүй нь бас үнэн шүү. Сайн цагдаа гэж чанга цагдааг л хэлнэ дээ, орон нутагт бол зөөлөн хүн тохирохгүй шүү.

0  |  0
Ааааа(202.21.108.50) 2023 оны 03 сарын 24

Юм 2 талтайг ойлгох хэрэгтэй. Шийртэй, зохион байгуулалт сайтай малын хулгайч нар ч байх талтай, тэд залуу мөрдөн байцаагч нараар тоглоно, эсвэл жинхэнэ малын хулгайч нарын хэргийг дарж бусдад хэрэг тохох гэсэн байцаагч нар ч бх талтай. Ер нь сайн мөрдөн байцаагч нарт л даалгах хэрэг бна даа.

2  |  0
Gh(139.5.218.135) 2023 оны 03 сарын 21

Hogiin humuus tsagdaa hiideg

0  |  0
Эгэл(139.5.218.215) 2023 оны 03 сарын 21

Хурцын дүү нар эрүүдэн шүүжээ

0  |  0
Top