Жүжигчин Ким Се Рун уучлалт гуйв

Ж.Сондор | Zindaa.mn
2023 оны 04 сарын 06

 

Энэ сарын 5-ний өдрийн өглөөний 09:50 цагийн үед Сөүл хотын төв дүүргийн эрүүгий хэргийн шүүхээс жүжигчин Ким Се Рунд оноосон шүүхийн шийдвэрээ танилцууллаа. 

Өнгөрөгч гуравдугаар сарын 8-нд болсон шүүх хурал дээр прокурор түүнийг 20 сая воноор торгохыг шаардсан. Мөн түүний машинд зорчиж явсан иргэнийг 5 сая воноор торгохыг шаардсан бөгөөд Ким Се Руны өмгөөлөгч түүнд оноох ялыг хөнгөвчилж өгөхийг шаардсан байна. Шүүхээс түүнд гэм буруугаа хүлээсэн, анх удаагаа хэрэг үйлдсэн гэх үндэслэлээр 20 сая вонын торгууль ноогдуулжээ. 

Ким Се Руны гаргасан ослын улмаас ойр орчмын 57 дэлгүүр, айл өрх гурван цагийн турш цахилгаангүй байжээ. Түүний цусан дахь согтууруулах ундааны хэмжээ БНСУ-д зөвшөөрөгдөх хэмжээнээс 6 дахин их буюу 0,2 хувь байсан нь тогтоогджээ. 

Шүүх хурлын үеэр жүжигчин Ким Се Рун хүрэлцэн ирсэн сэтгүүлчдээс уучлалт хүсэн, харамсаж буйгаа илэрхийлэн, хохирлоо барагдуулахын тулд чадах бүхнээ хийнэ хэмээжээ. Тэрээр "Санхүүгийн байдалдаа гомдоллож байсан удаа үгүй. Цагийн ажил хийж байсан минь үнэн. Мөн төлөх торгуулийн хэмжээ өндөр байгаа нь ч үнэн. Би дахиж хэзээ ч ийм зүйл хийхгүй, уучлаарай" гэжээ. 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top