Адриана Лима "Victoria's Secret"-д эргэн ирлээ

Ж.Сондор | Zindaa.mn
2023 оны 04 сарын 07

1999-2018 оны хооронд "Victoria's Secret"-д ажилласан супер модель Адриана Лима хамгийн удаан хугацаанд ажилласан загвар өмсөгчөөр нэрлэгддэг. Саяхан гурав дахь хүүхдээ өлгийдөн авсан тэрээр "Heavenly Eau de Parfum"-ийн нүүр царай болж "Victoria's Secret"-д эргэн ирлээ. 

41 настай Адриана Лима сахиусан тэнгэрийн далавчаа эргүүлэн авч байгаа тухайгаа өнгөрсөн мягмар гарагт мэдээлжээ. Тус брэндийн бэлгэ тэмдэг болж "хатан хаан" хэмээн нэрлэгддэг байсан түүнийг эргэн ирж байгаад баяртай байгаагаа илэрхийлсэн шүтэн бишрэгчид нь домог болсон бусад моделиудыг ч мөн далавчаа эргүүлэн авна хэмээн найдаж байгаагаа илэрхийлжээ. 

"Victoria's Secret"-ийн зүгээс өнгөрөгч гуравдугаар сард 4 жил завсарласан загварын шоугаа зохион байгуулахаар болсон тухайгаа мэдэгдсэн. 2019 онд арьс өнгө, бие галбираас үүдсэн маргаанаас болж шоугаа зогсоосон тус брэнд илүү хүртээмжтэй байдлаар эргэн ирнэ гэдгээ амлаад байна. 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top