Өмнөд Солонгосын "Miss A" хамтлагийн гишүүн Сүзиг олон нийт "Dream High" киногоор нь андахгүй сайн мэднэ. Өсвөр насны хүүхэд байхдаа дебютээ хийсэн тэрээр нэгэн ярилцлагын нэвтрүүлэгт оролцжээ.
БНСУ-ын хамгийн үзэсгэлэнтэй бүсгүйчүүдийн нэгээр нэрлэгддэг Сүзи энэ жил 30 нас хүрч буй. Нас нэмэхийн хэрээр үзэл бодол нь өөрчлөгдөж байгаа Сүзи гэрлэлтийн тухай "Би дебютээ хийхдээ дэндүү балчир байсан. Нас ахих тусам бүх зүйлс илүү хялбар болно гэж бодож байсан ч юу ч өөрчлөгдөөгүй юм шиг байна. Би хөгширч, үрчлээтэй болж байна. Гэхдээ энэ нь надад таалагдаж байгаа. Учир нь би илүү сайн хүн болж байгаа юм шиг надад санагддаг. Эдгээр зүйлс дотроос минь ундран гарч ирж байгаа юм шиг санагддаг. Үүнийг би хүндээр хүлээж авдаггүй.
Би саяхан нэг мэргэч дээр очсон юм. Тэр надад 31 настайдаа гэрлэх нь дээр гэж хэлсэн. Би дараа жил 31 нас хүрнэ. Хэрэв дараа жил би гэрлэхээр болбол үүнд харамсана гэж бодохгүй байна. Хэрэв би хуримаа хийхээр болбол нэг бол маш энгийн, эсвэл маш нүсэр хурим хийх болно. Гэрлэх насанд стандарт байхгүй гэж бодож байна. Гэхдээ миний нас залуудаа орох байх" гэжээ.
Сүзитэй үерхэж, болзооны цуурхалд өртөж байсан алдартнууд
Сэтгэгдэл ( 1 )