Холивудын алдарт жүжигчин Брэд Питт Лос Анжелес дахь эдлэн газартаа 105 настай хөршөө ямар нэгэн түрээсийн төлбөргүйгээр амьдрахыг зөвшөөрсөн тухай жүжигчин Кассандра Петерсон "People" сэтгүүлд ярьжээ.
Брэд Питтийн хөрш байсан Жоны эхнэр нөхрөө үргэлж халамжилдаг байжээ. Эхнэр нь өөд болсноос хойш хэцүү байдалд орсон хөгшнийг Брэд Питт эдлэн газартаа ямар нэгэн төлбөр төлөлгүйгээр амьдрахыг зөвшөөрсөн бөгөөд тэрээр насан эцэс болтлоо Брэд Питтийн байшинд амьдарсан гэнэ.
Уг байшинд Брэд Питт экс эхнэр Анжелина Жоли болон зургаан хүүхдийн хамт амьдардаг байжээ. Улмаар хажуугийн айлуудынхаа эдлэн газрыг худалдан авч эхлэх үедээ Жон болон түүний гэргийн байшинг худалдан авсан ч үргэлжлүүлэн амьдрахыг нь ийн зөвшөөрч байсан аж.
Сэтгэгдэл ( 1 )
яахавдээ алсын хараатай л бна. эргэн тойрны газраа өөрийн болгохж тэлэх арга \n