Дуучин Тэйлор Свифт зургаан жил үерхсэн найз залуугаасаа салсан гэх мэдээлэл өнгөрсөн долоо хоногт цацагдсан. Хосуудыг хэдэн долоо хоногийн өмнө хоёр тийш болсон гэдгийг эх сурвалжууд мөн баталжээ.
Тэд 2016 оны Met Gala ёслолын үеэр танилцаж, хэдэн сарын дараагаас болзож эхэлсэн. 2017 онд хосуудын харилцаа олон нийтэд ил болсон бөгөөд тэд зургаан жил үерхсэний эцэст ийнхүү хоёр тийш болжээ.
Энэ хугацаанд хосууд харилцаагаа аль болох олон нийтээс нууцалж байсан. Тэднийг олон нийтэд мэдэгдэлгүйгээр сүй тавьж, хуримаа хийсэн гэх мэдээлэл ч мөн цацагдаж байсан. Харин Тэйлор Свифтийн зүгээс ямар ч хурим, сүй тавих ёслол болоогүй тухай мэдэгдсэн байна.
Хосуудыг салсан гэх мэдээлэл цацагдсаны дараа Тэйлор Свифийг ахимаг насны эртэй болзох болсон хэмээн нэгэн эх сурвалж дурдсан байна. Уг асуудалд Тэйлорийн зүгээс "худал мэдээлэл" гэх хариу өгсөн бөгөөд ямар ч хүнтэй харилаагүй байгаа гэжээ.
Сэтгэгдэл ( 0 )