Алдарт жүжигчин Меган Фокс болон дуучин MGK нар өнгөрөгч хоёрдугаар сард хоёр тийш болсон гэх мэдээлэл цацагдсан нь багагүй шуугиан дэгдээсэн. Меган Фокс сүйн бөгжөө тайлж, сэтгэл зүйн эмчилгээнд хамрагдаж эхэлсэн бөгөөд уг явдлаас хойш хоёр сарын дараа буюу өнгөрсөн амралтын өдрүүдэд хосууд хамтдаа Хавай арал дээр цагийг өнгөрөөжээ.
Өнгөрсөн хугацаанд болж өнгөрсөн асуудлуудаа цэгцэлж, харилцаагаа илүү эрүүл байдлаар үргэлжлүүлэхээр хичээж буй хосууд салах тухай бодлоо бага багаар орхиж байгаа тухай эх сурвалжууд мэдээлжээ.
Хосуудын ойрын хүмүүсийн дурдаж буйгаар тэд урьд өмнөхөөсөө ч илүү гүнзгий харилцаа тогтоож, хэн хэнийхээ заяаны хань гэдэгт бүрэн итгэлтэй болсон гэжээ.
Сэтгэгдэл ( 1 )
Хөөрхөн юмаа