Дуучин Ариана Гранде өнгөрөгч мягмар гарагт Лондон хотод явж байхдаа папарацичдийн дуранд өртжээ. Тэрээр зураг дээр өмнөхөөсөө илүү туранхай харагдаж байсан нь олны анхаарлыг ихээр татаж, сөрөг сэтгэгдэл ихээр ирэх болжээ.
Энэ жил 29 нас хүрч байгаа тэрээр хэн нэгнийг гадаад үзэмжээр нь шүүмжлэхгүй байхыг хүссэн бичлэгээ олон нийтийн сүлжээнд байршуулсан байна. Тэрээр энэ тухайгаа "Одоогийн байгаа бие минь урьд өмнөхөөсөө илүү эрүүл бус харагдаж байгааг би мэдэж байна. Би маш олон төрлийн антидепрессант ууж, хооллохдоо муу болсон учраас амьдралдаа байсан хамгийн бага жиндээ ирээд байна. Би үүнийг тайлбарлах шаардлагагүй гэж бодож байсан ч нээлттэй байх нь эмзэглэлийг минь бууруулж магадгүй юм шиг санагдаж байна.
Хоёрдугаарт та бүхэн хэн нэгэнд юу тохиолдож байгааг тэр бүр мэдэхгүй. Тиймээс хайр, халамж дүүрэн байдаг хүн хүртэл энэ тал дээр асуудалтай байж болох учраас бие биедээ зөөлөн хандаж байгаарай" гэжээ.
Дуучин Ариана Грандегийн 2017 оны тавдугаар сард болсон Их Британид болсон тоглолтын үеэр тэсрэх бөмбөг дэлбэрч 23 хүн амиа алдаж, 1000 гаруй хүн шархадсан. 2018 онд түүний экс найз залуу, реппер Мак Миллер 26 насандаа таалал төгссөн. Тухайн үед Ариана комедиан Пет Девидсонтой сүй тавьсан байсан ч харамсалтай нь тэдний харилцаа удаан үргэлжлээгүй. Ойр ойрхон тохиолдсон гунигт явдлуудаас үүдэн сэтгэлээр унасан түүнийг үнэнч шүтэн бишрэгчид нь үргэлж дэмжих болно гэдгээ илэрхийлжээ.
Сэтгэгдэл ( 1 )
хөөрхий энэ муу чинь угаасаа үхэх гэж байгаа юм шиг туранхай ш дээ. сэтгэл зүй гэж бяд байхгүй. тэрнийг муулаад яахав дээ