Мэрилин Монрогийн даашинзыг сүйтгэсэн Ким "Met Gala"-д оролцох уу?

Ж.Сондор | Zindaa.mn
2023 оны 04 сарын 13

Реалити шоуны од Кардашъяаныхан өнгөрсөн жилийн "Met Gala 2022" ёслолд гэр бүлээрээ оролцсон. Ким Кардашъяан тухайн үед алдарт жүжигчин Мерилин Монрогийн даашинзаар гоёсон нь багагүй шүүмжлэл дагуулсан. Түүнийг түүхийн үнэт бүтээлийг сүйтгэсэн хэмээн буруутгаж байсан бөгөөд "Met Gala" ёслолд дахин урихгүй гэх мэдээлэл цацагдаад байсан.

Харин энэ удаад ч мөн Ким уг ёслолд оролцохоор болсон тухай эх сурвалжууд баталжээ. Мөн түүний гэр бүлийнхнээс өөр нэгэн эмэгтэй ч мөн үдэшлэгт уригдсан гэнэ. Тэр нь магадгүй Кендалл байх хэмээн олон нийт таамаглаж байна. 

Кортни болон Клое нарын хувьд өнгөрсөн жил анх удаагаа Met Gala-д оролцсон. Ким Кардашъяан 2013 онд Канье Уэстийн хамт анх тус үдэшлэгт оролцож байсан бөгөөд тухайн үед анхны хүүхдээ тээж байсан гэдэг. Жил бүр өвөрмөц дүр төрхтэйгөөр үдэшлэгт хүрэлцэн ирдэг байсан Ким энэ жилийн хувьд хэрхэн хувцаслаж ирэх нь олны анхаарлыг ихээр татаад байна. 

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.55.188.44) 2023 оны 04 сарын 14

Яаж тэр жижигхэн хөөрхөн биетэй Мэрилин Монрогийн даашинзыг чихэж өмсдөг байнаа кардашиан гэж ёстой нэг гаж бүдүүлэг авгай.

3  |  0
Top