"Blackpink" хамтлагийн гишүүн Лиса гоо үзэсгэлэн, ур чадвараараа дэлхий нийтийг гайхшруулсаар байгаа билээ. Тайланд улсаас гаралтай тэрээр үндэснийхээ өв уламжлалыг дээдлэн хамгаалдаг гэдгээ илэрхийлсээр ирсэн. Үндэстнийхээ бахархал болсон түүнийг хэр нэр нөлөөтэй нэгэн болохыг батлах нэгэн үйл явдал саяхан болжээ.
Тайландын хэвлэл мэдээллийн хэрэгслээр тус улсын Чиан Май их сургуулийн биологийн тэнхимээс явуулсан судалгааны дүнд илрүүлсэн шинэ төрлийн ургамлыг Лисагийн нэрээр нэрлэсэн болохыг зарлажээ. Наративат мужаас олдсон энэхүү ургамал нь устах эрсдэлд орсон дэлхийн хамгийн ховор ургамлын шинэ төрөл зүйл аж.
"Friesodielsia lalisae Damth., Baka & Chaowasku" хэмээх шинжлэх ухааны нэршилтэй уг цэцгийг Лисагийн нэгэн шүтэн бишрэгч судлаач оюутан дуучин бүсгүйн ховорхон ур чадвар, гоо үзэсгэлэнг бэлгэдэн "Bunga Lalisa" хэмээн нэрлэсэн байна.


.png)

Сэтгэгдэл ( 0 )