"Dior" брэнд Азиудыг доромжилсон уу?

Ж.Сондор | Zindaa.mn
2023 оны 04 сарын 14

Дэлхийн алдарт тансаг зэрэглэлийн "Dior" брэнд арьс өнгөөр ялгаварлан гадуурхсан гэх шүүмжлэлд өртжээ.

Тус брэндийн нүүр царайгаар "Blackpink" хамтлагийн Жисү, "BTS" хамтлагийн Жимин болон жүжигчин Нам Жү Хёг зэрэг Өмнөд Солонгосын олон алдартнууд ажилладаг. "Dior" брэнд саяхан сурталчилгааны шинэ зургуудаа цацсан. Ази модель бүхий энэхүү зургуудын дунд нүдээ хойш жартайлгасан байрлал бүхий зураг байсан нь олны анхаарлыг ихээр татжээ. 

 

 

Эдгээр зургууд цацагдсаны дараа нэгэн тик ток хэрэглэгч энэхүү зургийн тухай бичлэг оруулсан нь сая сая хандалт авчээ. Тэрээр уг зургийг арьс өнгөөр ялгаварлсан эсэх тал дээр санал асуулга явуулжээ. Европ хүмүүс Азиудыг шоглохдоо нүдээ ийнхүү жартайлгах нь бий. Тиймээс энэ нь зохимжгүй үйлдэл хэмээн интернэт хэрэглэгчид дүгнэжээ. 

 

 

Үүний дараа "Dior" брэнд эдгээр зургуудаа цахим хуудаснаасаа устгасан байна. Хэдийгээр зургийг цахим хуудаснаасаа устгасан хэдий ч интернэт хэрэглэгчид тус брэндийг шүүмжилсэн  хэвээр байна. Тус брэнд Азиудыг доромжилсон үйлдэл өмнө нь хэд хэдэн удаа гаргаж байсныг тэд онцолжээ. Энэ тухай "Dior" брэндийн зүгээс ямар нэгэн тайлбар өгөөгүй байна. 

 

 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Uei(98.204.176.20) 2025 оны 03 сарын 13

Harin goe nud shuu dee

2  |  0
Taalda(66.181.185.18) 2025 оны 03 сарын 13

Onigr nud yacaad bgn.......

1  |  0
зочин(202.55.188.121) 2025 оны 03 сарын 13

Онигор жартгар нүд харин ч маш гоё гоо үзэсгэлэн.

1  |  0
зочин(66.181.185.36) 2025 оны 03 сарын 13

Үнэндээ одоо бол азийн зуун эхэлж байгаа. Амжилт дандаа нэг газраа байгаад байдаггүй. Европчууд болон тэдний соёл иргэншил зогсонги болж байна. Ялангуяа өмнөд солонгосчууд урлагаа саййн хөгжүүлж байгаа болохоор цоо шинэ өнгө төрх, гоо үзэсгэлэн, авьяас чадварыг дэлхийд гайхуулж чадсан. Ази тив багтаамжаараа асар том зах зээл, дээр нь эдийн засгийн өсөлтөөрөө хятад, япон, солонгосчууд хүссэн хүсээгүй тэдний сонирхлыг татаж байгаа болохоор эдгээр одууд тэднийг хэтэрхий их шүтэх хандлага гаргаж хэрэггүй. Тэд хөгшин, уйтгартай европ болсон.

18  |  2
Zochin(64.119.25.218) 2025 оны 03 сарын 13

Muuhaiin, baliar tsagaanuud uursdiiguu yu gej boddiin uursdiig n ingej gaduurhahiimsan

15  |  3
Top