Хэд хоногийн өмнө "Blackpink" хамтлагийн гишүүн Рөүс болон жүжигчин Кан Дун Вон нарыг болзож байгаа гэх мэдээлэл цацагдсан. Мөн Рөүсийг мансууруулах бодис хэрэглэсэн гэх мэдээлэл олон нийтийн сүлжээгээр тархаж эхэлсэн бөгөөд энэ тухай "YG" энтертайнмент мэдэгдэл хийжээ.
Уг мэдэгдэлд "Бид уран бүтээлчдийн эрх чөлөө, хувийн нууцад халдаж байгаа хүмүүст хуулийн дагуу арга хэмжээ авах болно. Одоогоор энэхүү цуурхлыг гаргасан хүмүүсийг хянаж байна. Бид энэхүү цуурхлыг гаргасан хүмүүст хатуу хариуцлага тооцох болно" гэжээ.
Энэ сарын 11-ний өдөр "Burberry" брэндийн захирал Riccardo Tisci загвар зохион бүтээгч Эва Чоугийн эзэмшил болох тансаг харшид зочилсон зургуудаа нийтэлжээ. Уг зураг дээр Рөүс болон жүжигчин Кан Дун Вон нар зэрэгцэж суугаа харагдах бөгөөд интернэт хэрэглэгчид тэдний урд байгаа ширээн дээр нунтаг хар тамхи байна хэмээж эхэлсэн байна.
Уг цуурхал интернэт орчинд түймэр мэт тархаж эхэлсэн бөгөөд Riccardo Tisci зургуудаа төд удалгүй устгажээ.



Сэтгэгдэл ( 11 )
Ээ чааваас хүүхдүүдэд үлгэр дуурайлал болох ёстой хүмүүс энгээд байх ч гэждээ
Rosegiin songolt shdee
Yuch medku bj hun gutgeel butkuie
...
...
Har tamhi gj yg batlagdsiimu
ta nar zuer bitgy shaa.Rose bol hzee ch ingehgui,uidtsan glgnuud we.
mna Rose tiim hun bishe zaaval shireen deer n bailaa geed Rose har tamih tatsan bolchdimu.yostoi neree uiddiimu yadiin
Дээрээс хэн нэгэн зураг авч байна. Охин амаа дарж байхыг бодоход түүнтэй цуг яваа хүн байх. хамт байгаа хүмүүсийнх нь царай яг л гэмт хэрэгтнүүд шиг эвгүй юм. Охид ухаалаг байх хэрэгтэй дээ. Юуны төлөө...
Uidddinmu ydiin
Эднийх магадгүй шүү.