Леонардо ДиКаприо, Ирина Шейк нарын "Coachella" дээрх болзоо

Ж.Сондор | Zindaa.mn
2023 оны 04 сарын 17

Супер модель Ирина Шейк болон жүжигчин Брэдли Купер нар эргэн нэгдсэн гэх мэдээлэл саяхан цацагдсан. Гэсэн ч энэ нь худал цуурхал байж магадгүй гэнэ. Учир нь өнгөрсөн амралтын өдөр болж өндөрлөсөн "Coachella" хөгжмийн наадам дээр Ирина Шейк жүжигчин Леонардо ДиКаприотой хамт цагийг өнгөрүүлжээ. 

Одоогоор Ирина Шейк, Леонардо ДиКаприо нарын зүгээс үүнд ямар нэгэн тайлбар өгөөгүй байна. Ирина Шейк, Брэдли Купер нар дөрвөн жил болзсоны эцэст 2019 онд хоёр тийш болсон. Эх сурвалжууд тэднийг 2022 оны арваннэгдүгээр сард гэр бүлийнхний хамт аялалд явж, дараагийн хүүхдээ төрүүлэхээр зэхэж байгаа тухай мэдээлж байсан билээ. 

Жүжигчин Леонардо ДиКаприогийн хувьд дөрвөн жил үерхсэн найз бүсгүйгээсээ салсны дараа загвар өмсөгч Жижи Хадидтай нэр холбогдсон. Гэсэн ч тэднийг харилцаагаа гүнзгийрүүлээгүй хэмээн эх сурвалжууд дурджээ. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top