"BLACKPINK" хамтлаг энэ жилийн Coachella наадамд түүхэн амжилт үзүүллээ.
Өнгөрсөн амралтын өдрүүдэд болж өндөрлөсөн хамгийн том хөгжмийн наадам болох Coachella-д Өмнөд Солонгосын охидын "BLACKPINK" хамтлаг бүтэн цагийн турш үзүүлбэрээ үзүүлсэн. Тэд тус наадмын гол хамтлаг болсон хамгийн анхны к-поп охидын хамтлаг болсон. Юүтүб хуудасны шууд дамжуулалтаар 250 сая гаруй хүн тус хамтлагийн үзүүлбэрийг үзсэн бол Coachella наадам дээр 125 мянга гаруй хүн цугларчээ.
Мөн хамтлагийн гишүүн Жэнни АНУ-д Twitter-ийн хайлтын нэгдүгээрт оржээ. Цахим хуудаснаа Blackpinkincoachella, Pinkchella хэмээх хаштэйгууд трэнд болж гишүүдийн фен камерийн бичлэгүүд цацагдсаар байна.
2015 онд зохион байгуулагдсан Coachella наадмын үеэр дуучин Харри Стайлсийг үзэхээр 100 мянга гаруй хүн цугларч рекорд тогтоож байсан. Харин энэ удаад 125 мянган хүн цугларч шинэ рекорд тогтоолоо.
Сэтгэгдэл ( 4 )
Өмнөд Солонгос ч үнэхээр дэлхийд амжилт олж байна шүү. Гэхдээ яг нөгөө хөвгүүдийн хамтлагийн явсан замаар яваад байлгүй шинээр юм сэтгэмээр юмаа. Яг л Гордоны шоунд ороод л аягүй бол тэднийг яг дуурайж машин түшиж зогсох вий дээ. Ямар ч юманд анхдагч нь л чухал байдаг болохоор хүн дуурайдаг хүмүүс ухаан муутай харагдаад байдаг. Манай монголчууд ч гэсэн өрсөлдөгчөө яг дуурайгаад л хийсэн юмыг нь хийж, уулзсан хүнтэй нь уулзаад л, тэгээд хажуугаар нь муулаадл тэнэгтээд байдаг шүү. Содон байх хэрэгтэй ш дээ. Юуны тулд өөр хүмүүс билээ дээ.
Ene bol gaihamshig
Unen gejuu
GuNEDGMAA