Дуучин Шон Мендес, Камила Кабелло нар хамгийн том хөгжмийн наадам болох Coachella-д хамтдаа иржээ. 2021 оны арваннэгдүгээр сард хоёр тийш болж байгаагаа албан ёсоор мэдэгдсэн хосууд сайн найзуудын хувиар нэгнээ дэмжих болно хэмээж байсан билээ.
Үүнээс хойш сэтгэцийн эрүүл мэнддээ ихээр анхаарах болсон тэд Coachella наадмын үеэр тун ч дотно байгаа харагджээ. Дуучин Камила Кабелло өнгөрсөн гуравдугаар сард Zane Lowe-д өгсөн ярилцлагадаа "Бид хоёул маш залуу байсан. Одоо бид хэрхэн эрүүл, насанд хүрсэн хүн шиг байхыг сурч байгаа юм шиг санагдаж байна" гэжээ.
Энэ хугацаанд Шон Мендес хэд хэдэн удаа болзооны цуурхалд өртсөн. Камила Кабеллогийн хувьд Lox Club-ийн гүйцэтгэх захирал Остин Кевичтэй найман сарын хугацаанд болзсоны эцэст хоёр тийш болжээ.
Шон Мендес, Камила Кабелло нарын шүтэн бишрэгчдийн үзэж буйгаар тэдний харилцаа энэ удаад илүү тогтвортой, удаан хугацаанд үргэлжлэх байх хэмээн таамаглаж байгаа ажээ.
Сэтгэгдэл ( 0 )