45 настай япон эр өөрчлөгдсөн төрхөө олон нийтийн сүлжээнд байршуулсан нь багагүй шуугиан дэгдээгээд байна.
Япончууд эмэгтэйлэг хувцасладаг эрэгтэйчүүдийг Отоконко хэмээн нэрлэдэг. 2000 оны эхэн үеэс эхлэн Отоконко хувцаслалтын хэлбэр улам бүр түгээмэл болжээ.
Нэгэн твиттер хэрэглэгч өөрийгөө Отоконко гэдгээ олон нийтэд зарлан, өмнөх болон одоогийн зургаа нийтэлсэн нь интернэт хэрэглэгчдийг алмайруулжээ. Эхний зураг дээрх нил ягаан өнгийн хүрэмтэй эрэгтэй хоёр дахь зураг дээр залуу эмэгтэй болон хувирсан байх аж. Тэрээр эдгээр зургийнхаа тайлбар хэсэгт "45 настай эрийн өмнөх ба одоо үе" хэмээх тайлбар бичжээ.
12 жилийн хугацаанд тэрээр 60 гаруй кг жин хасжээ. 115-54 кг болсон тэрээр XXL хэмжээнээс М хэмжээний хувцас өмсдөг болжээ. Түүний өмдний хэмжээ 40-28 болсон бол гутлын хэмжээ нь ч мөн багасаж 29-27 см болсон гэнэ.
Олон жилийн турш уйгагүй хичээсэн түүний хичээл зүтгэлийг интернэт хэрэглэгчид үнэлэн, дэмжиж буйгаа илэрхийлжээ.
Сэтгэгдэл ( 2 )
Пидорас болчихож байгаа юм уу тэгээд
yanaa hun gedeg amitan