"YG" энтертайнмент "Blackpink" хамтлагийн гишүүн Рөүс болон жүжигчин Кан Дун Вон нарын болзооны цуурхалд албан ёсоор хариулт өгчээ.
Энэхүү мэдэгдэлд "Урьд нь бид уран бүтээлчийнхээ хувийн амьдралтай холбоотой зүйлсийн шалгах боломжгүй хэмээн мэдэгдсэн ч цуурхал тасрахгүй байгаа учраас дахин мэдэгдэл хийж байна. Тэд болзож байгаа гэдэг мэдээлэл худал. Үндэслэлгүй цуурхал цааш тархахыг зогсооход тусална гэж найдаж байна" гэжээ.
Олон нийтийн сүлжээнд тэднийг хос хувцас болон чимэглэлтэй ижил арга хэмжээнд оролцсон гэх цуурхал гарсан. Мөн энэ сарын 11-ний өдөр "Burberry" брэндийн захирал Riccardo Tisci загвар зохион бүтээгч Эва Чоугийн эзэмшил болох тансаг харшид зочилсон зургуудаа нийтэлжээ. Уг зураг дээр Рөүс болон жүжигчин Кан Дун Вон нар зэрэгцэж суугаа харагдах бөгөөд интернэт хэрэглэгчид тэдний урд байгаа ширээн дээр нунтаг хар тамхи байна хэмээж эхэлсэн байна.
Уг цуурхал интернэт орчинд түймэр мэт тархаж эхэлсэн бөгөөд Riccardo Tisci зургуудаа төд удалгүй устгажээ.
.jpg)
.jpg)


Сэтгэгдэл ( 6 )
энэ хэнд ч хэрэггүй хог новшоор үр хүүхдийнхээ тархи толгойг самууруумааргүй бана хэнч юм юу ч юм хогийн юм сараачихаа боль.
ямар ч ач холбогдолгүй мэдээ
Ийм гайхалтай, мэдлэг тэлсэн мэдээлэл оруулж соён гэгээрүүлж байгаад байрлалаа
Har tamhi tataj baiga humuus zurgaa daruulan gej baihu shal hudal tsuurhal bur kamer nihan oodoos haraad zoriudar zurgaa daruulsan baiga bizde
Хосууд биш байхаа, харин дээрээс хэн зургийг нь авчихав. Нүүрний хувирлуудаас нь харвал манай хоёрын л хамт очсон хүн байх. Дээшээ ганцаараа гарсв уу. Нөгөө европчууд нь инээсэн хүн алга. Хар тамхи мөн бишийг нотлох боломжгүй л юм байна. Уулзалт ямар учиртай байв
Uidtsiin be