"BTS" хамтлагийн J Hope: Эсэн мэнд эргэж ирэх учраас бүү санаа зовоорой

Ж.Сондор | Zindaa.mn
2023 оны 04 сарын 18

Дэлхий дахинаа алдартай болсон Өмнөд Солонгосын "BTS" хамтлагийн гишүүд цэргийн алба хааж эхлээд байгаа билээ. Хамтлагийн гишүүн Жимин цэргийн алба хаах анхны гишүүн болж, өнгөрөгч арванхоёрдугаар сард цэрэгт татагдсан.

Цэргийн алба хаах хоёр дахь гишүүнээр J Hope нэрлэгдээд байсан бөгөөд тэрээр өнөөдөр буюу 2023.04.18-нд цэрэгт татагдахаар болсон тухай эх сурвалжууд мэдээллээ. 

Эх сурвалжын мэдээлснээр энэ жил 29 нас хүрч байгаа J Hope Ганвонду дахь сургалтын төвийн А хэсэгт элсэж үндсэн сургуулилтаа эхлүүлэх гэнэ. Таван долоо хоногийн турш үргэлжлэх үндсэн сургалтад хамрагдсаны дараа цэргийн ангид хуваарилагдах аж. "Bighit Music" агентлагийн зүгээс түүний элссэн огноо, байршлыг албан ёсоор зарлаагүй байна. 

J Hope өнгөрсөн даваа гарагт Weverse-р дамжуулан шүтэн бишрэгчдэдээ мэндчилгээ дэвшүүлжээ. Уг мэндчилгээндээ "Та нартаа бүгдэд нь хайртай шүү. ARMY нар аа, би эсэн мэнд эргэж ирэх болохоор бүү санаа зовоорой. Би одоо яах ёстой билээ гэх мэдрэмж долоо хоногийн өмнө төрж байсан. Харин одоо сэтгэл минь амар амгалан байна" гэжээ. 

 

 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.126.89.153) 2025 оны 03 сарын 13

29 тэй дэлхийн супер стар тэрбумтан залуу шүү дээ❤️❤️

4  |  0
арми(202.126.89.153) 2025 оны 03 сарын 13

Usee husuulsan chni estoi huurhun bolson bn shu❤️❤️

2  |  0
Пүрэвцолмон (66.181.161.53) 2025 оны 03 сарын 13

Манай нархан хөөрхөн хэвээрээ байна\nБас мундаг шүү хүлээж байя арми нар нь хайртай шүү

4  |  0
эр юм байж будахаа б(192.82.65.180) 2025 оны 03 сарын 13

будаагүй байхдаа хөөрхөн юм байна

2  |  2
zochin(192.82.80.143) 2025 оны 03 сарын 13

Тэрбумтан, дэлхийн од цэрэгт явж байхад манай дарга нарын хүүхдүүд цэрэгт явдагггүй!!!

14  |  0
Top